loader
Тэнгэрлэг үдэш

Тэнгэрлэг үдэш

          Яруу тансаг үгсийн орчинд өнгөрөөсөн цаг мөч бүхэн гэгээн, цаанаа л нэг уянгатай, бас ухаарал, уясал дүүрэн. Тийм цаг мөчүүдийн нэг нь энэ үдэш байлаа. “Хулангийн үдэш” яруу найргийн цэнгүүнд морилон саатсан олон буурал найрагчдын ухаарал хайрласан дурсамж, уянга намуухан шүлгийг сонсч гэгээрэв. 
Яруу найрагчид уудаг, амьдралаа авч явж чаддаггүй гээд л муулах хүн зөндөө л байдаг юм. Тиймээ найрагчид уудаг, гэхдээ эрчүүд бүгд уудаг, харин тэд найрагчид шиг тэнгэрлэг ууж чаддаг билүү гэж бодогдож л суулаа. Энэ бичлэгээр би үйл явдлын гол баатар Хуланг магтах гээгүй. Харин тэнд морилон саатсан буурал найрагчдын тухай л өгүүлмээр байна. 
П.Бадарч, Ш.Сүрэнжав, Д.Урианхай, Т.Галсан, Д.Цоодол настай, намбатай сайхан өвгөд. Д.Цоодол “Миний муусайн найз нар”-аа шоглон элэглэж, тэд хөдөө байсан бол гэсэн сэдвээр уншив. Т.Зөнбилэг, Н.Гантулга, Ш.Лхамноржмаа, Х.Сүглэгмаа, Эрдэнэбаатар, Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг гээд найрагчид тайзны урд талд тусгайлан зассан суудалд үндэсний хувцсаараа гангаран тухалцгаажээ. Шуудхан хэлэхэд, энэ үдэш гол баатар Ц.Хулангаас бусад нь бүгд мундаг байсан. Тэднээс утга уянга урсч, бүтэн гурван цаг найргийн энх орчлонд жарган суув. 
Харин Ц.Хулан тайзнаа гарч ирснээр мөнөөх гэгээлэг орчлонг эвдэж орхив. Тэр андын тухай үг хэлж, арынх нь дэлгэцнээ талийгаач нарын зураг солигдож, харууслын шүлэг уншсаар л. Ард нь зураг нь гарч байсан хүмүүсийн нэрийг яагаад ч юм бэ бичмээргүй байна. 
Энэ үдэш миний ижил олон үзэгч бодол санааны, сэтгэлийн их гэгээрэл, хөг аялгуу мэдэрч, оюуны цэнгэл эдлэх гэж очсон байх л даа. Харин Ц.Хулан түүнээс нь ийнхүү зөрөөд хангиначихав. Түүнийг улс төрд хутгалдаж, намд харьяалагдаж, зарим үед шударга үнэн үгээ хэлж, ард түмний төлөө дуугардгийг нь мэднэ ээ. Гэхдээ уран бүтээл нь харин түүнээс ангид байвал уншигч надад л лав илүү сайхан байхсан. Би утга зохиолын гал тогоонд номын дуу сонсч, тэр хүрээний найз нөхдөөр хүрээлүүлж ирсэн болохоор тэр хавийнхны талаар муу үг хэлэх, таагүй юм бодох ч дургүй. Гурван цаг хагасын тоглолт урлагийн номер ч юм уу, рок поп одоор дутсангүй, харин Ц.Хулангийн өөрийнх нь омогшил, яруу тансагхан хайрын мэдрэмж л үгүйлэгдэв. 
2010 оны 03-р сарын 10

Эмбүүлэй блогоос 

5 сэтгэгдэл:

Ganzorig (зочин)

Hulangiin vdesh mungu hiih gesen bituuhen hergsel shvv dee. yruu nairagch hvrtel uls turch bson tsag bilee. Buhiij awchihaad daraa ni muulna gedeg muuhai hereg, namiin nuhduu eldeveer daramtalsaar bgaad teatriin darga bson geed hulan awhaid yrih yum ih bii. Uuriiguu shudarga saihan huuhen l gedeg bi teriig ni hezee ch huleen zuvshuuruhgvi gej bodoj bna. Hulang ard tumnii tuluu vnen vgee helj duugardag gej ta bichsen bna. Tegeheer ta uuchilaarai yagaad uuchilaarai gej bgaa yum geher Hulan chin uuruu uuriinhuu amaar ard tumnii hair gedeg chin etssiin etsest yu ch bish gej nulimsan hvn shvv dee. Hulangaas ilvv shine zvil heregtei zaluuchuud garch ireh heregtei.Bi zaluuchuudaa demjdeg.

oogii (зочин)

tiim bhaa tv geer uzehed l shuud anzaaragdaj bsan 
huwtsaslalt ene ter ni neg l bishee Tsoodol guain nereer l hugshirsun hailaas shig bolson heden uwguchuul haragdah shiw
Haolaasnii numurt zunii haluund suh ch ugui mun goe son Huland hailaasniii muchir atlaa tiim huwi zohiol zayaagaagui bololtoi sanagddag

zu zu (зочин)

neg hun bas tegj yarisan um baina shu hun burii l setgel gonsoij dee

Ганзул (зочин)

Ц.Хулан гайхалтай яруу найрагч шүү дээ

Зочин

hulan bol sain zohiolch saihanch emegtei

 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хайрын тухай

Хайрын тухай


2022-04-15 00:00 PM

“Би чамд хайртай” энэ үгийг сонсоход биш өөрөө хэлэхдээ л хамгийн их эрч хүч, сэтгэл догдлол, төсөөлж хэлж болмооргүй гайхамшгийг мэдэрдэг. “Би чамд хайртай” яг ингэж хэлмээр...

Бараг мартагдсан дурсамжийн төгөлд...

Бараг мартагдсан дурсамжийн төгөлд намайг эргүүлж аваачсан оюутны амьдрал. Хичээл шалгалт, ангийнхан, хэн нэг багшийн хэлж ярьсан үгсээс илүүг эс бодон өчигдрийн цагаахан дурсамж, өнөөдрийн хөгжилтэй явдлууд, ирэх өдрүүдийн өнгөлөг мөрөөдлөөр дүүрэн ахархан цаг хугацааг алс тэртээд үлдээгээд ирснээ саналаа. Арван хэдэн жил нүд ирмэхийн зуурт өнгөрч, өөрийнхөө өнгөрч одсон өнгө төрхийг намрын намарт Улаанбаатарыг зорин ирсэн шинэхэн оюутны улаахан хацар, даавууны нь үнэр ханхалсан жийнсэн өмд, хаа нэг тийш явах автобусны чиглэл сураглах ээж аавуудынх нь хэнэггүй төрхөөр улбаалан дурсамжийн зүгт ирж очдогсон.

Нэг иймэрхүү

Нэг иймэрхүү


2022-04-14 16:33 PM

Бороо цас ээлжилсан хачин цаг агаартай эндхийн өвөлд дасч ядаж, хаашаа ч харсан үл таних бас харцыг нь уншиж боломгүй сонин түм буман нүд. Өдөр бүр ганцаараа алхаж, ганцаараа хоолоо идэж, ихэнхдээ өөртэйгөө л өөрийнхөө төрөлх хэлээр ярих энэ орчинд дасах гэж хүн бүхэнд л бэрхшээл тулгардаг байх даа гэж өөрийгөө тайвшруулах юм.