loader
Өнөөдөр ба 2008 оны долдугаар сарын 1

Өнөөдөр ба 2008 оны долдугаар сарын 1

Л.Оюун-Эрдэнэ өөр юм. Тэр гарч ирэнгүүтээ наашаа гарч ирэх гэж олон дүрэм журам давлаа гэсэн утгатай үг хэлэх шиг болсон, үнэндээ л тийм байх.

Оюука гэдэг хүн яг одоогоор бол зүгээр л нэг залуу биш, Монгол Улсын Ерөнхий сайд, төрийн нэгдүгээр зэргийн хамгаалалтад байдаг, тусгай хууль журмын хүрээнд аюулгүй байдлыг нь хамгаалдаг ёс журам дагах ёстой албан тушаалтан.

Ямартай ч, тэр гараад ирлээ, залуустай уулзлаа, уучлал хүслээ, сонслоо, амлалт авлаа. Үзэл бодлоо илэрхийлж, эрхээ эдэлж жагсаж цуглаж байгаа иргэдээсээ тэр зугтсангүй. Энэ үйлдлээрээ тэр С.Баяр Ерөнхий сайд асанаас өөр байж чадлаа.

Үнэндээ манай үеийнхний нэлээд хэсэгт жагсаал цуглааны айдас байгаад байдаг болчихсон. 2008 оны долдугаар сарын 1-нд үйл явдлыг газар дээрээс сурвалжилж явсан, дараа нь хүмүүсийг хэрхэн баривчилж, дэнжийн мянга дахь саатуулах байранд хэдэн зуун хүн ямар янзтай байсан тухай магадгүй хэзээ ч мартахгүй байх. Ийм үйл явдлын гэрчийн хувьд талбайд жагсаж, цуглаж байгаа залуус маань шөнөөс өмнө тараасай л гэж хүсэж байна. Харанхуй шөнөөр тэдний дунд юу ч болоо билээ, хэн нэгэн халамцуу нөхрийн чанга хашгираан, хөөрүү нэгийнх нь уухай л үйл явдлыг хаашаа ч эргүүлж мэдэх шүү дээ.

Жагсаал хийж, сайн сайхан ирээдүй, эх орондоо сэтгэл хангалуун амьдрахын төлөө тэмцэж байгаа олон мянган залуусын хувьд Монгол Улсад байгаа хамгийн их эрх мэдэлтэй Ерөнхий сайд, эрх баригч намын даргыг дуудаж гаргаж ирүүлээд уулзчихлаа. Яг өнөөдөртөө бол үүнээс цааш хэнээс юу хүлээх билээ дээ. Өнөөдөртөө гэртээ харих л хамгийн зөв зам…


foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Арваннэгдүгээр сарын 25-ны "Үйл явдлын тойм"

Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр болох үйл явдлын тойм:09.00 цагт Багшийн дээдийн “Сонор плаза”-гийн 2 давхарт Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Lavlagaa.e-mongolia.mn системийн нээлт болно.09.00

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна

“Новотел” зочид буудалд08:00 цагт "Хавдрын тулгамдсан асуудал-2022" хавдар судлаачдын 16 дах удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаан "Хавдрын толгой хүзүүний мэс заслын оношилгоо, эм

Нэнси Пелоси Тайваньд хүрэлцэн очиж, Хятад улс цэргийн сургууль хийхээ мэдэгдлээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси БНХАУ-ын заналхийллийг үл харгалзан мягмар гарагт Тайваньд хүрэлцэн очлоо. Н.Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалд Хятад улс цэргийн өдөөн хатгалгаар хар