loader
Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Шинэ ёкозуна Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслол Баасан гарагт Мэйжигийн үеийн сүмд болоход 18,000 орчим хүн үзэж сонирхжээ.

Ажиглагчид ийм олон хүн цугларсан явдлыг Япончууд өөрийн ёкозунаг хүлээж байсны илрэл гэж дүгнэж байна. Кисеносато нь 1998 оноос хойш сүмо бөхийн дээд цолонд хүрсэн анхны япон хүн болж байгаа юм.

Тагоноура дэвжээний шинэ ёкозунад нэг дэвжээний Такаясу, Шохозан нар бараа болж ёслолыг гүйцэтгэжээ.

Одоо сүмогийн ертөнцөд дөрвөн ёкозуна цолтон барилдаж байгаагийн нэг нь Кисеносато, үлдсэн гурав нь Монголын Хакухо, Харумафужи, Какурю нар болж байна.

Ёкозунагийн ёслол үйлддэг үндсэн хоёр хэлбэр байдгийн нэг болох унрю ёслолыг Кисеносато сонгож, өнгөрсөн шөнөжин бэлдсэн гэнэ.

Ийнхүү удаан хугацаанд хүлээсэн япон ёкозуна мэндэлснээр сүмо бөх үзэх сонирхол япончуудын дунд нэмэгдэж эхэлжээ.

Эх сурвалж: Japan Times

foto
Нийтлэгч: Tus Tas

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

AMARAA's Weekly show (Episode 105)

ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын "Дэлхийн сонгодог Монголд" концерт болно

ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын "Дэлхийн сонгодог Монголд" концерт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 2022.05.09-ний өдрийн 19:00 цагт болно.

Төв талбайд МАНАН-гийн эсрэг ХОЁР дахь жагсаал болж байна

Төв талбайд МАНАНгийн эсрэг II дахь жагсаал эхэллээ.Шууд үзэх: Цагдаагийн байгууллагаас жагсаалд оролцохоор ирж буй иргэдийн биед метал эд зүйл бий эсэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх