loader
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг өөрчлөн найруулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн эрх зүйн шинэ орчин бүрдсэн бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу Улсын Их Хурлын бүрэн эрхийг баталгаажуулсан байна гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт болон 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Мөн Үндсэн хуулийн цэц энэхүү шийдвэртээ Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байгааг эцэслэн шийдвэрлэсэн болохоо тэмдэглэсэн байна.

2022.06.27

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БНСУ-Д АЖИЛЛАХ ИРГЭДИЙН ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэл ирэх сарыг 22-ныг хүртэл үргэлжлэх юм байна.Энэ жилийн хувьд Коронавирусийн (C

Вьетнам улс манай улсаас малын гаралтай бүтээгдэхүүн авах хүсэлтэй байна

Вьетнамын хэсгийн дарга Ле минь Хоаныг энэ сарын 13-нд хүлээн авч уулзан хоёр улсын худалдаа, эдийн засаг, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Б.Батрэгзэдмаа: Багшийнхаа “Тамгагүй төр”-ийн гар бичмэлийг  Б.Баатарт бэлэглэхэд замаас нь булаагаад авмаар л байсан

“Түс Тас” ярилцлагын зочноор зохиолч, яруу найрагч Баяртогтохын Батрэгзэдмаа уригдлаа. Уран бүтээлчийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэлийн нандин утас нь хөндөгдсөн онцгой цаг мөчүүдийн тухай уншигч тан