loader
2030 оны өвлийн олимпийг эсэргүүцсэн жагсаал болжээ

2030 оны өвлийн олимпийг эсэргүүцсэн жагсаал болжээ

Японд 2030 оны өвлийн олимпийг эсэргүүцсэн жагсаал болов

Японы нийслэл Токио болон хойд зүгийн Саппоро хотуудад өчигдөр /2022.06.12/ 2030 оны өвлийн олимпийг эсэргүүцсэн жагсаал болжээ. 2030 оны өвлийн олимпийг Япон зохион байгуулах санаачлага гаргасан.

Жагсаал төдийлөн өргөн цар хүрээг хамраагүй бөгөөд 50 орчим хүн цугларч, “Олимпийг эсэргүүцнэ” гэсэн лоозон барин жагсчээ. Саппоро хотноо өвлийн олимп зохион байгуулах тухай санал асуулга явуулахыг тус улсын хууль тогтоох байгууллага зөвшөөрөөгүй байна. Олон нийтийн санал асуулга явуулсан хотууд ихэвчлэн энэ саналаасаа татгалздаг аж.

Японоос гадна АНУ-ын Юта мужийн Солт-Лэйк хот, Канадын Ванкувер хотууд 2030 оны өвлийн олимпийг зохион байгуулах санал гаргасан. Солт-Лэйк, Ванкувер, Саппоро аль аль нь өмнө нь өвлийн олимп зохион байгуулсан удаатай.

Саппорогийн оршин суугч хэлэхдээ, “Энэ нь маш их зардалтай. Хүмүүс амьжиргаагаа залгуулахад хэцүү байна. Олимпод мөнгө үрэх цаг биш” гэжээ. Олимпийн эрхийн төлөөх зардал 2.6 тэрбум ам.доллар болно гэж албаныхан тооцоолж байна. Хэрвээ олимпийн эрх авлаа гэхэд 1972 оны олимпийн зарим байгууламж, 1998 оны Наганогийн өвлийн олимпийн талбайг ашиглах төлөвтэй байгаа аж.

Токиогийн зуны олимпийн албан ёсны зардал 13.6 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь анхны тооцооллоос даруй хоёр дахин давсан дүн юм. Токиогийн олимпоос болж бид төлөх ёстой асар их өрөнд баригдсан гэж нэгэн жагсагч хэлжээ. Иргэд Токиогийн наадмыг ч мөн эсэргүүцсээр байсныг “Asahi” хуудас онцлов.

Олон улсын олимпийн хороо 2023 оны тавдугаар сард Энэтхэгийн Мумбай хотноо болох хурлаараа 2030 оны олимпийн зохион байгуулагч орныг зарлана. 2026 оны өвлийн олимп Италийн Милан Кортина д’Ампеццо хотноо болох юм байна. Зуны олимпийн хувьд 2024 онд Парис, 2028 онд Лос Анжелес, 2032 онд Брисбэнд тус тус болохоор товлогджээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын хэмжээнд нийт 140,575 тонн шатахууны нөөцтэй байна

Энэ сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нийт 140,575 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнд, А-80 автобензин 9,773 тонн буюу 59, АИ-92 автобензин 53,945 тонн буюу 40, АИ-95 автобензин 5,636 тонн буюу 42,

ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл, цай авах шаардлагагүй боллоо

Зориулалтын бус орчинд хоол хийх нь эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог байна. Иймд ЭХЭМҮТ-өөс шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ.

Сармагчны цэцэг өвчний тохиолдол Африкаас гадна нийт 36 улсад илрээд байна

Сармагчны цэцэг өвчний тохиолдол Африкаас гадна нийт 36 улсад илрээд байна. Тэдгээр дунд Испани, Португали, АНУ, Австрали, Шотланд, Дани зэрэг орнууд байгаа бөгөөд нийт 100 гаруй тохиолдол бүртгэгджээ