loader
АСЕМ-ийн үеэр авсан 43 автобуснаас ГУРВАН нь алга болсон байна

АСЕМ-ийн үеэр авсан 43 автобуснаас ГУРВАН нь алга болсон байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэллээ.

Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулжээ.  

АСЕМ зохион байгуулахад 2016 онд Хөгжлийн банкны охин компаниас зээл авч, 43 автобус авчээ. Гэвч гурван автобус алга болсон гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдэв. Тухайн үед Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар "Би энэ талаар мэдэхгүй, Зам тээврийн хөгжлийн яамнаас асуу" гэв.

Сангийн яам дамжуулан зээлдэгч байжээ. Алга болсон гурван автобусыг Драмын театр гэх мэт төрийн байгууллагуудад Засгийн газар хуваарилсан гэж албан бус мэдээ байдаг байна. "Чингис хаан" банк мөн энэ зээлд оролцжээ. Сангийн яам 2.25 хувийн хүүтэй зээл олгон, “Ди Би Эм лизинг” ХХК автобуснуудыг 2017 онд 4 хувийн хүүтэйгээр түрээсэлжээ.     

АСЕМ-ийн хурал 2016 оны долдугаар болж, БНСУ-ын Экзим банкнаас зээл авч, автобус худалдан авч, татваргүй оруулж иржээ. Хөгжлийн банкны гурав дахь сонсголыг АСЕМ гэсэн сэдвээр хийх юм. 

“Ди Би Эм лизинг” ХХК ОХУ-аас газар тариалангийн, шинэ тоног төхөөрөмжийг түрээслэн авчээ. Нийт зөрчлийн үнийн дүн 53.3 тэрбум төгрөг. Газар тариалангийн техник шинэчлэх төслийн хүрээнд энэ ажлыг хийжээ. Гэвч 105 мянган ам.долларын гадаад гуйвуулгын төлбөр нотлогдоогүй байна. Энэ мөнгө шилжсэн, эсэх нь баримтаар нотлогдоогүй гэж шинжээч танилцуулав.  

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 21 хоногийн нөөцтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 122,091 тн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 7,924 тн буюу 48 хоногийн, АИ-92 автобензин 28,513 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 3,830 тн буюу 29 хоногийн, ДТ 78,266 тн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 50 хоногийн нөөц бий аж.

Улаанбаатарт Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /НАЖГ/, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын

Нэнси Пелоси: Тайванийг хэзээ ч ганцааранг нь орхихгүй

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ сарын 3-нд Тайваньд богино айлчлал хийгээд буцав. Тэрээр “Бид Тайванийг хэзээ ч ганцааранг нь орхихгүй” гэжээ. Түүний айлчлалын дараа