loader
Монголын 21 жүдоч "Бага дэлхийн аварга"-д өрсөлдөнө

Монголын 21 жүдоч "Бага дэлхийн аварга"-д өрсөлдөнө

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь тэмцээн Парисын “Их Дуулга” өнөөдөр (II.3-5) эхэлнэ. “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын татамид Монголын эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч барилдана.

Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай улсаас Ё.Басхүү 66 кг-д, О.Цэцэнцэнгэл +100 кг-д алт, Б.Баасанхүү 48 кг-д мөнгө, Ц.Цогтбаатар 73 кг-д, Л.Энхрийлэн 57 кг-д хүрэл медаль хүртэж байв.

Парист барилдах Монголын жүдочид

Эрэгтэйчүүдийн

  • 60 кг: Э.Ариунболд, Ц.Цогт-Очир
  • 66 кг: Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
  • 81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир
  • -100 кг: Б.Гончигсүрэн
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн

  • 48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ
  • 57 кг: М.Ичинхорлоо, О.Оюунчимэг
  • 63 кг: Б.Ганхайч, Д.Есүй
  • 70 кг: Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
  • +78 кг: Д.Номинзул

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сэлэнгэ аймгийн Орхон голд осолдсон байж болзошгүй 14 настай хүүг хайж байна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн Рашаант тосгонд 14 настай хүү М Орхон голд осолдсон байж болзошгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас зургаадугаар сарын 15

САМАР бэлтгэхдээ ойн тухай хууль зөрчсөн 21 компанид хариуцлага тооцно

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын 2022 оны А/07 дугаар тушаалаар “Хуш модны самар түүж бэлтгэх, ашиглалтад тавих хяналтыг эрчимжүүлэх зорилгоор хууль тогтоомжийн хэрэ

Жүжигчин Кирсти Алли 71 насандаа таалал төгслөө

Холливудын жүжигчин Кирсти Алли 71 насандаа таалал төгсжээ. "Cheers" киноны од тэрбээр хорт хавдартай богино хугацаанд тэмцсэний дараа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Жүжигчин өөд болсныг хүүхдүүд нь