loader
Баян-Өлгий аймагт сураггүй болсон иргэнийг 15 дахь хоногтоо хайж байна

Баян-Өлгий аймагт сураггүй болсон иргэнийг 15 дахь хоногтоо хайж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн II гудамжинд иргэн М нэгдүгээр сарын 18-ны өдрийн 21.40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байна.

Улмаар Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул эрэн хайх хүсэлтийг хоёрдугаар сарын 1-ний өдөр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 331, 340, Хилийн 0165, 0285 дугаар анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид болон ар гэрийнхэн нь эрэн хайсан байна.

Тодруулбал, 19 настай иргэн М-ийг хоёрдугаар сарын 1-ний өдрийн 13.25 цагаас эхлэн Бугат сумын Улаантолгой багийн "Шинэ даваа" гэх газраас Өлгий сумын Хөх толгой багийн "Хүрэн зуух", "Цагаан-Эрэг", "Алтан-Өлгий" гэдэг газруудад нийт 148 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй ажээ. Тиймээс 18.30 цагт эрэн хайх ажлаа зогсоож, өнөөдөр 10.00 цагт дахин эхлүүлэх юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Рианна нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгөөрөө хамгийн залуу тэрбумтан болж байна

Форбс сэтгүүл саяхан 2022 оны “Америкийн хамгийн баян бие даасан эмэгтэйчүүд”-ийн жагсаалтыг гаргалаа. Жагсаалтын 21-т 34 настай дуучин Рианна оржээ. Тэрбээр нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгөөрөө х

AMARAA's Weekly show (Episode 135)

AMARAA's Weekly show (Episode 135)

Аргаль, янгир, идлэг шонхор, тул загас агнах, барих "ЗӨВШӨӨРӨЛ"-ийг дуудлага худалдаагаар олгоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг энэ долоо хоногт /2022.11.28/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Мо