loader
Нийт 25 хүний 300 гаруй сая төгрөгийн "койн" залилсан этгээд өнөөдөр долоон жилийн ял авлаа

Нийт 25 хүний 300 гаруй сая төгрөгийн "койн" залилсан этгээд өнөөдөр долоон жилийн ял авлаа

"СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД ВИРТУАЛ ХӨРӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ 468 ХЭРЭГ БҮРТГЭГДСЭН"

Нийслэлийн цагдаагийн газраас койнтой холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл хийж байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар:

2022 оны хоёрдугаар сард виртуал хөрөнгийн хуулийг баталсан ба энэ нь Санхүүгийн зохицуулах хороогоор зохицуулагдаж, үүнтэй холбоотойгоор Цагдаа, Тагнуулын байгууллага мөрдөн шалгах эрхтэй.

Дээрх хуулийн хүрээнд манайд 12 крипто биржээр 37 койн арилжаалагдаж байна. Бид хэд хэдэн удирдлагуудтай уулзалт хийсэн ба ингэхдээ иргэдэд койн санал болгохдоо санхүүгийн гэмт хэрэгт холбогдож, залилан хийж байгаагүй, санхүүгийн чадамжтай, биржүүд дээрх шалгуурыг хангасан этгээдүүдэд зөвшөөрөл олгохыг хэлж байв.

skip-share

Өнгөрсөн жил Монгол Улсын иргэд крипто валютын хөрөнгөө гадагшаа алдсаныг нь Монгол руу буцаан татаж авсан ба тухайн хэргийг үйлдсэн гэмт этгээдэд гурван жилийн ял оноосон.

Зах зээлийн зарчмаар үнэ ханшаа тогтоож явж байгаа бизнес эрхлэгчдийг шууд хянаж, шалгаж, хохироох эрх бидэнд байхгүй. Гэхдээ залилангийн шинжтэй буюу тухайн мөнгөө хувьдаа завшсан, мэдээллийг ашигласан хүмүүсийг шалгах эрх бий. Бусад төрлийн хэргийг бодоход IT, санхүүгийн мэргэжилтнүүд шаардлагатай байдаг учир бид алба хаагчдаа чадавхжуулж байна.

Виртуал хөрөнгөтэй холбоотой сүүлийн гурван жилд 468 хэрэг бүртгэгдсэн. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монголд дахь койноо гадагшаа алдсан гэх мэт 2019 онд хэрэг бүртгэгдээгүй, 2020 онд 9 хэрэг,  2021 онд 81, 2022 онд 370, 2023 онд 8 хэрэг тус тус бүртгэгдсэн. Эдгээрээс бусдад санал болгоод түүнээсээ хөрөнгө босгосон гэх дөрвөн хэрэг бүртгэгдсэн. Үлдсэн 430 хэрэг нь залилах буюу нууц үгээ алдаад койноо алдсан гэх мэт хэргүүд багтаж байна.

Нийт хэд нь гараад хэд нь бүртгэгдээгүй, хэдэн төгрөг төвлөрүүлсэн гэх мэдээлэл сошиал орчинд маш их байна. Нарийн мэдээллийг гол зохицуулах Санхүүгийн зохицуулах хорооноос авах нь зүйтэй. Өнөөдөр гэхэд ХУД-ийн шүүхээр 25 иргэнийг залилаад 300 гаруй сая төгрөг авсан иргэн Б долоон жилийн ял авлаа. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын иргэд крипто валютынхаа нууц үгээ алдан хөрөнгөө гадагшаа алдсаныг нь Монгол руу буцаан татаж авсан ба тухайн хэргийг үйлдсэн гэмт этгээдэд гурван жилийн ял оноосон.

"КРИПТО ВАЛЮТТАЙ ХОЛБООТОЙ 12 ХЭРГИЙН ₮300 САЯЫН ХОХИРОЛТОЙ ГОМДОЛ ИРСЭН"

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван:
Манайд крипто валюттай холбоотой 12 хэргийн 300 гаруй сая төгрөгийн хохиролтой гомдол ирсэнФишинг буюу хортой холбоосоор дамжуулж, цахим хэтэвчний нууц үгийг авч нэвтрэх тохиолдол байна. Түүнээс гадна иргэд бие биедээ итгээд, бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ алдаж байна. Мөн програм хангамжийн аюулгүй байдлаас үүдсэн хэрэг гарч байна. Тиймээс иргэд хортой холбоосоор дамжин мэдээллээ алдахаас болгоомжлох хэрэгтэй.
 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг найман сарын хугацаанд ашиглалтад орууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар мэндчилгээ дэвшүүлэв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиол

Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нар 09 сарын 09-нд 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдана

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгийн бооцоот халз тулаанаа есдүгээр сарын 9-ний 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд хийхээр болсон. Өнөөдөр тулаанчид Үндсэний цэцэрлэгт хүрээлэнд “Face off time” уулзалт хийж, мэдээлэл өглөө.