Красноярскийн дэвжээнд гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Э.Даваанасан нар 72 кг-ын жинд хоорондоо финалдсан юм. Тус барилдаанд О.Бурмаа гавьяат 6:4-өөр ялснаар есөн жилийн дараа Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний аварга боллоо.
Тэрбээр 2008, 2013, 2020 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байсан. Тэгвэл Э.Даваанасан тус тэмцээнээс сүүлийн таван жил дараалан шагналын тавцанд зогслоо. Ийнхүү Монголын бөхчүүд Красноярскийн дэвжээнээс дөрвөн алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл нийт 11 медальтай эх орондоо ирэхээр болж байна.
Сэтгэгдэл үлдээх