loader
TOYOTA компанийн тэргүүн суудлаасаа огцорлоо

TOYOTA компанийн тэргүүн суудлаасаа огцорлоо

Японы автомашины толгой үйлдвэрлэгч болох "TOYOTA" компанийн дэд ерөнхийлөгч Акио Тоёода албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдлээ. Түүний өвөө болох Киичиро Тойода нь 1937 онд анх "Toyota Motors"-ийг үүсгэн байгуулж байсан юм. Өвөөгийнхөө үүсгэн байгуулсан компанийн тэргүүний албан тушаалаа албан ёсоор дөрөвдүгээр сарын 1-нээс хүлээлгэн өгч ТУЗ-ийн дарга болно. Үүний дараагаар "Lexus" брэндийн 53 настай ахлах захирал, ерөнхийлөгч Кожи Сато уг ажлыг хариуцна гэж мэдэгдлээ.

Японы хамгийн том компани, дэлхийн нөлөө бүхий үйлдвэрлэгч компанийн тэргүүн байрыг хэн авах вэ? гэдэг асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан ч бүх зүйл гэнэтийн байв.

Дараагийн тэргүүн болох Кожи Сатог оны сүүлээр Тоёотагийн 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор Тайландад очиход Тоёода түүнд гүйцэтгэх захирлын ажлыг санал болгосон байна. "Би яаж хариулахаа мэдэхгүй байсан, би үүнийг тоглоом гэж бодсон" гэж дурсав.

Тус компанийг арав гаруй жил удирдсан 66 настай Тоёодагийн үед Приус загвар зах зээлд тэргүүлсэн. Анхлан гаргасан хос технологи нь жолооч нарт илүү тохиромжтой байсан бөгөөд энэ загварыг дэлхий даяар өргөн хэрэглэдэг билээ. Сүүлийн жилүүдэд автомашины салбарт эрчимтэй өөрчлөлт гарсан. Тесла зэрэг цахилгаан хөдөлгүүрт шинэ өрсөлдөгчдийн сорилтыг хэрхэн даван туулж чадах эсэх нь эргэлзээтэй байсан ч автомашин үйлдвэрлэгчийг ахин тэргүүлж чадсан юм.

Тоёода хэвлэлийн бага хурал дээр "Миний Тоёотагийн удирдлагад байх хугацаа нь 2009 оны дэлхийн эдийн засгийн уналт, 2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн асар хүнд хямралуудаас эхэлсэн" гэж хэлэв. Хэвлэлийн бага хурал нь өнгөрсөн оны зургадугаар сард болсон бөгөөд "залгамжлагчаа сонгох талаар бодож байна" гэсэн юм. Ийнхүү пүрэв гарагт тэрээр Тоёотагийн философийг сурахын тулд "шаргуу хөдөлмөрлөсөн" тул Сатог сонгосон гэж хэлэв.

Кожи Сато нь 1992 онд Тоёота дахь ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2016 онд Тоёотагийн тансаг зэрэглэлийн автомашины брэнд болох "Lexus International" компанийн ахлах инженер болтлоо шат ахисан. Тэрбээр 2020 оноос хойш Тоёотагийн автоспортын брэнд болох "Lexus International" болон "Gazoo Racing" компанийн ерөнхийлөгчийн албыг хашсан. Мөн Тоёота компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, 2021 оны нэгдүгээр сард брендийн ахлах ажилтан болсон. Ийнхүү дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дэлхийн тэргүүлэгч компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар сонгогдлоо.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Булган, Орхон чиглэлийн зам халтиргаа гулгаатай байгаа тул болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас өнөөдөр болон маргааш нутгийн төв хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шууран зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг сэрэмжлүүлж буй.Яг одоогоор Булган, Орхон айм

Хятад улсад хөл хориог эсэргүүцсэнээс болж эмх замбараагүй байдал үүсжээ

Хятадын өмнөд хэсэгт орших Гуанжоу мужид коронавирусийн халдварын эсрэг хөл хориог эсэргүүцсэн жагсаалаас үүдэн эмх замбараагүй байдал үүсжээ. 13 сая хүн амтай тус хотын оршин суугчид гудамжинд гарч,

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМБ-уудын удирдлагатай шуурхай хурал хийлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Тө