loader
“Аватар Усны зам” киноны орлого хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг оллоо

“Аватар Усны зам” киноны орлого хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг оллоо

Аватар киноны хоёр дахь анги болсон “Аватар: Усны зам” кино нээлтээ хийгээд өдгөө 5 долоо хоногийн нүүрийг үзэж байгаа билээ.

Тэгвэл тус киноны орлого сар гаруйн хугацаанд даруй 2 тэрбум ам.долларыг давжээ. Улмаар “Аватар: Усны зам” кино нь бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын зургаадугаарт бичигдэж байгаа юм.

Харин киноны найруулагч Жэймс Камерон бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой зургаан киноны гурвыг нь найруулсан гэдгээр түүхэнд тэмдэглэгдэх болсон.

Энэхүү мэдээг бэлтгэх үед тус киноны орлого нийт 2,024 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.

Гэвч Аватар киноны амжилт энэ хүрээд дуусахгүй юм. Учир нь найруулагч Жэймс Камероны хэлснээр тэд киноны гуравдах ангийн зураг авалтыг аль хэдийн хийгээд дуусаж байгаа бол дөрөвдөх ангийн зураг авалт эхэлсэн байгаа ажээ.


Эх сурвалж: UNILAD

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Истанбулд эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор газрын тосны үнэ өсжээ

Мягмар гаргийн өглөө “Brent” маркийн газрын тосны үнэ нэг торх нь 120.12 ам.долларт хүрч өсжээ.Энэ маркийн нэг торх газрын тосны үнэ даваа гарагт 121.95 ам.долларт хүрч, арилжаа дуусахад 119.51 ам. до

Хэнтий, Алтайн уулархаг нутгаар цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2023 оны 02-р сарын 15-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдэ

"Хаан банк" системийн шинэчлэл хийж байгаа тул линкээр орж мэдээллээ баталгаажуулна уу гэх мессэжээр хандалт хийж болохгүйг анхааруулж байна

"Хаан" банк системийн шинэчлэл хийж байгаа тул линкээр орж мэдээллээ баталгаажуулна уу гэх мессэжээр хандалт хийж болохгүйг анхааруулсаар байна.Энэ талаар Хаан банканд хандаж ямар учиртайг лавлахад “Х