loader
Нийтийн тээврийн 590, хүүхдийн 200 АВТОБУС амласан амлалт хаачсан бэ ХОТЫН ДАРГА АА

Нийтийн тээврийн 590, хүүхдийн 200 АВТОБУС амласан амлалт хаачсан бэ ХОТЫН ДАРГА АА

Цаг агаар огцом хүйтрэхтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, энэ сарын 28-ны өдөр ЕБС, цэцэрлэгийн сургалтыг цахимаар явуулсан билээ. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгийн багачууд өнөөдрөөс “албандаа” явж эхэлж байна. Гэтэл хүйтний эрч өчигдрийнхөөс ч илүү чангарч, нийслэлд шөнөдөө 41 хэм хүрч хүйтэрнэ гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Урьдчилсан мэдээллээс харвал, сургууль, цэцэрлэгийг зогсоох шийд гаргахад хүргэсэн их хүйтрэлт дор хаяж долоо хоног үргэлжилнэ гэж буй. "Онц аюултай үзэгдэл" гэж онцолсноос нь илүү хүйтэн өдрүүд үргэлжилж буй энэ өдрүүдэд автобусны буудал дээр даарч зогсоо жирийн иргэн, алслагдсан дүүргийн сурагчдын өмнөөс Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, холбогдох “эвэртэн, тууртнууд”-аас нийтийн тээрийн салбарын чадамжгүй байдлын төлөө, хийх ажлаа хийгээгүйнх нь төлөө хариуцлага нэхье.

-Алслагдсан дүүрэгт амьдарсны шийтгэл алаг үрсэд хүнд тусаж байна-

Нийслэлээс 2019 онд “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, ЕБС-ийн сурагчдыг "аюулгүй тээвэрлэх” зорилтын хүрээнд “Сургуулийн автобус” явуулж эхэлсэн билээ. Туршилтыг тухайн жилийнхээ арванхоёрдугаар сард хийж, 40 автобус явуулахад нийт 29 сургуулийн 115 мянган хүүхэд зорчсон статистик бий. Өөрөөр хэлбэл, сургуулийн автобус төсөл хотын түгжрэлийг бууруулах, сурагчдын аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой нь батлагдсан учир үйлчилгээнд нэвтрүүлсэн байдаг.

“Ардчилсан хувьсгал ялснаас хойш анх удаа 30 жилийн хугацаанд нийслэлээс анх удаа хүүхдэд зориулсан үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргалаа” гэж сурталчилсан энэ ажил эрх баригчдыг эерэг харагдуулж, 2020 оны сонгуулиар улирахад нь нөлөөлсөн. Гэтэл сонгууль өнгөрмөгц “мартаж”, хэрэгжүүлэх талаар хүчин чармайлт гаргахаа больсон. Тендерт шалгарсан “Моннис” компани ч чимээгүй болжээ.

-Нийслэлд амьдарсны шийтгэл нийтийн тээвэр болжээ-

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн хэмжээнд байлгахад 1432 автобус хэрэгтэй гэсэн судалгаа бий. Бодит байдал дээр орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 19 хуулийн этгээдийн 1240 автобус бүртгэлтэйгээс 985 нь л үйлчилгээнд тогтмол гардаг аж. Үүнээс 856 автобус троллейбус 2022-2023 онд үйлчилгээнээс хасагдахаар болсон тул нийтийн тээврийн парк шинэчлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ жил 590 автобус оруулж ирнэ гэсэн ч хэрэгжүүлээгүй өвөлтэй золгосон.

Энэ хооронд иргэд, хүүхдүүд даарч бээрэн, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулсаар байна.   Сүүлд ирсэн мэдээллээр, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор сурагчдын амрлтыг наашлуулах сураг гарлаа. Нийтийн тээврийн салбараа чадамжгүй болгочихоод хүйтрэх болгонд захирамж гаргаж, ирээдүйн иргэдийнхээ сурч боловсрох эрхэд халдаж суух ёсгүй.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулган өнөөдөр /2023.01.11/ 10.00 цагаас хуралдана. Өнөөдөр, маргаашийн чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн т

Машин ачих шинэчилсэн журам: Эхний удаад сануулна, ачихгүй

Машин ачилтын журмыг шинэчлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, зөрчил гаргасан болон нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулсан жолоочийг эхний удаад дуудаж сануулна, торгохгүй. Харин хоёр дахь удаагаа з

Д.САРАНГЭРЭЛ: ҮХЭР ГЭДЭГ ҮГИЙГ ТЭР УЛНЫ, ЯДУУ АЙЛУУДАА ГЭЖ ОЙЛГООРОЙ

Д.САРАНГЭРЭЛ: ҮХЭР ГЭДЭГ ҮГИЙГ ТЭР УЛНЫ, ЯДУУ АЙЛУУДАА ГЭЖ ОЙЛГООРОЙ