loader
Өндөр настан бүл цөөн айлын малыг хулгайлдаг малчдыг илрүүллээ

Өндөр настан бүл цөөн айлын малыг хулгайлдаг малчдыг илрүүллээ

Дорнод аймгийн Сэргэлэн, Дашбалбар сумын нутаг дэвсгэрээс мал хулгайлдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага илрүүллээ.


Тодруулбал, долоон этгээд долоон удаагийн үйлдлээр  40 бод, 70 бог хулгайлан зарж борлуулан, мөнгөөрөө мөрийтэй тоглодог байна.

Бүлэг этгээдийн гурав нь эрхэлсэн тодорхой ажилгүй,  урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан,  мөрийтэй тоглодог бол бусад нь өөрсдийн цөөн тооны хэдэн мал дээрээ бусдын малыг хөлсөөр хардаг малчид байна.

Тухайн дөрвөн иргэн ойр орчмынхоо өндөр настай, бүл муутай  айлын болон хараа хяналт муутай малыг өөрсдийнхөө сүрэгтэй нийлүүлэн тасалж авч, дамжуулан зардаг байжээ.

Бүлэг этгээдийн үйлдсэн хэргийг шалгаж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

AMARAA's Weekly show (Episode 135)

AMARAA's Weekly show (Episode 135)

"iPhone 15"-ыг хүлээх таван шалтгаан

Өнгөрсөн долоо хоногт Apple iPhone 14 болон бусад шинэ бүтээгдэхүүн гараад удаагүй байгаа билээ. Энэхүү нийтлэлээ iPhone 14 авах эсвэл дараагийн загвар iPhone 15-ыг хүлээх эсэхээ шийдэж чадахгүй байга

Цэцэрлэгийн бүртгэлийг "E-Mongolia" ашиглан хийнэ

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наас "E-Mongolia" aппликейшн ашиглан хи