Хөвсгөл аймагт ачааны автомашин мод мөргөж, автомашины бүхээгт хүн хавчуулагдсан осол гарчээ. Ослын тухай дуудлагыг энэ сарын 20-ны өдрийн 15:41 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 15:51 цагт очиход уулнаас түлээний мод тээвэрлэж явсан “Маяти” загварийн ачааны автомашины тормозны систем ажиллагаагүй болсоны улмаас мод мөргөж, тус автомашины жолооч Б/44 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ бүхээгтээ хавчуулагдсан байжээ. Алба хаагчид 15 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
1 сэтгэгдэл
Hello World! https://285imk.com?hs=eae816d5e8c705e6e3456b0c174b8c7b& - x01mp3rx0z@mailto.plus
ybrdpc