loader
Сонирхогчдын боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт хоёр мөнгө гурван хүрэл медаль хүртлээ

Сонирхогчдын боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт хоёр мөнгө гурван хүрэл медаль хүртлээ

Сонирхогчдын боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Герман улсад боллоо. Өмнөх "Химийн цом" нэрээ өөрчлөн, Дэлхийн цом болоод буй тус тэмцээнд Монголоос есөн тамирчин оролцон, гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэв.

Эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Мичидмаа, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар түрүүлж, Дэлхийн цомын аварга боллоо.

Мөн эрэгтэйчүүдийн 51 кг-д Лхагвадоржийн Даваадорж, 57 кг-д Хархүүгийн Энх-Амар, 60 кг-д Тэгшжаргалын Энхтөр, Оюунбаатарын Тулга, эмэгтэйчүүдийн 50 кг-д Нэргүйн Оюун-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олимпын оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” зургадугаар сарын 24-нд эхэлнэ

“Парис-2024 зуны олимпын наадмын албан ёсны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн

Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар өнөөдөр тулалдана

Монголын боксын шилдэг тамирчдыг тулааныг Монголын боксын холбоо шууд дамжуулна гэж мэдээллээ.

Үндэсний спортын VII наадамд 1700 орчим тамирчин өрсөлдөнө

Үндэсний спортын VII наадам Хүйн долоон худагт өчигдөр эхэлж, сур харвааны хоёр төрөлд өрсөлдөөн өрнөж байна. Үндэсний сур харвааны төрөлд 25 багийн 278 тамирчин цэц сорьсноос А хэсгээс Орхон аймаг, Х