loader
Агаарын онгоцонд жирэмсэн эмэгтэйн бие муудаж "Амгалан" амаржих газар ЭХЭМҮТ ХӨСҮТ-ийн эмч нар яаралтай тусламж үзүүлжээ

Агаарын онгоцонд жирэмсэн эмэгтэйн бие муудаж "Амгалан" амаржих газар ЭХЭМҮТ ХӨСҮТ-ийн эмч нар яаралтай тусламж үзүүлжээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн Туркийн агаарын хөлөгт 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр зорчиж явсан жирэмсэн эмэгтэй нислэг эхэлснээс хоёр цагийн дараа цус алдаж, эмнэлгийн тусламж яаралтай хэрэгтэй болжээ. 

Энэ үеэр тус онгоцонд зорчиж явсан "Амгалан" амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Л.Долгоржав, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн чих, хамар хоолой, сонсгол судлалын ахлах эмч Ч.Саруул, ХӨСҮТ-ийн Тархвар судлаач зөвлөх эмч М.Цолмон нар эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй шуурхай үзүүлж, шаардлагатай эмчилгээг хийсэн байна. Үр дүнд нь жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтворжиж, нислэг хэвийн үргэлжилжээ.

Түүнчлэн нислэгийн үеэр жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг зургаан цагийн турш тасралтгүй хянаж, эрүүл мэндэд нь анхаарсан дээрх эмч нарт онгоцны багийн нисэх бүрэлдэхүүний зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн байна. 

Одоогоор уг жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС ЖИМСГЭНЭ ХУДАЛДААЛАХ, ХУДАЛДАН АВАХДАА (ЗӨВЛӨМЖ)

ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС ЖИМСГЭНЭ ХУДАЛДААЛАХ, ХУДАЛДАН АВАХДАА (ЗӨВЛӨМЖ)

150 хүүхдийн ортой сэргээн засах төв ашиглалтад орно

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сувилал, цэцэрлэг яслийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд сэргээн засах тусгай зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн төв ашиглалтад ороход б

Японы хиймэл дагуул хамгийн нам өндөртэй тойрог замд ажиллаж дээд амжилт тогтоожээ

Японы сансар судлалын агентлаг JAXA-гийн хиймэл дагуул хамгийн нам өндрийн тойрог замд ажиллаж, дэлхийн дээд амжилт тогтоосныг Гиннесийн ном бүртгэжээ.Цубамэ хиймэл дагуул газрын гадаргаас ердөө 167.4