loader
АНУ-ын иргэдийг яаралтай Оросоос гарахыг шаардав

АНУ-ын иргэдийг яаралтай Оросоос гарахыг шаардав

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам өөрийн улсын иргэдээ Оросоос яаралтай гарахыг санууллаа.  ОХУ-ын ерөнхийлөгч Путин орос эрчүүдийг хэсэгчилсэн дайчилгаанд дуудсаны дараа уг сэрэмжлүүлэг гарчээ. Сэрэмжлүүлэгт АНУ-ын иргэдийг Орос руу зорчихгүй байх, ОХУ-д оршин суудаг болон аялж яваа хүмүүс тус улсаас нэн даруй гарахыг хүссэн.

Орос улс АНУ-ын давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, консулын тусламж авахыг хориглож, хилээр гарахаас сэргийлж магадгүй. Мөн давхар иргэншилтэй хүмүүсийг цэргийн албанд татаж магадгүй гэж үзэж байна. Нөхцөл байдал улам ширүүсч, тэр дундаа тээврийн сонголтууд гэнэт хязгаарлагдмал болж магадгүйг Элчин сайдын яам анхаарууллаа. Тиймээс “Хэрвээ та Оросоос гарахыг хүсч байгаа бол аль болох яаралтай бие даасан зохицуулалт хийнэ үү” гэж иргэддээ анхааруулав.

Мөн АНУ-ын иргэдийг улс төрийн болон нийгмийн шинж чанартай бүх эсэргүүцэл, жагсаалаас зайлсхийхийг уриалсан. Ингэхдээ ОХУ-д тайван жагсаал хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хангалттай бус гэдгийг онцолжээ. Оросын эрх баригчид өмнө нь жагсаалд оролцсон АНУ-ын иргэдийг баривчилсан удаатай аж.

Эх сурвалж: CNN

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын наадамд зодоглох 1024 бөхийг маргаашаас бүртгэнэ

Ардын хувьсгалын 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодоглох 1024 бөхийг маргаашаас бүртгэж эхэлнэ. Бүртгэл 2022 оны долоодугаар сарын 7-9-ний 10:00-19:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бол

Усаа хэт шүүж хэрэглэх нь биед хэрэгтэй элементүүдээ авч чадахгүйд хүргэх эрсдэлтэй

Монгол орны ундны усны чанарын судалгааг 2019-2022 оны хооронд хийсэн байна. Үүнтэй холбоотой ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, д

Найруулагч Тим Бёртоны "Wednesday" цувралыг яг одоо үзэх 8 шалтгаан

Найруулагч Тим Бёртоны "Wednesday" цуврал цацагдсан даруйдаа 88 улсад Netflix платформын хамгийн их үзэлттэй цуврал болоод байна.