loader
Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээсэн байна

Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээсэн байна

"Наймдугаар сарын 25-наас хойш Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг нээгээд байна. Цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал хэвийн болжээ" хэмээн салбарын сайд мэдээлсэн байна. Гүйцэтгэгч компаниуд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Аглагийн хийд рүү салдаг хэсгээс Урьхан хүртэл 20 км, Баруунхараагийн сэтэрхий хөтөлөөс Хустайн давааны ар хүртэл 21 км асфальт хучилтын ажил үлджээ. 

 
 
 
 

Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт "Өнөөдөр/өчигдөр/ Дарханы замд ажиллаж, замын ажлын явц байдалтай танилцлаа. Хүн хүч, машин техникээ зөв хуваарилж ажлаа цаг хугацаанд нь, чанартай шахаж хийж чадвал нэг урсгал, хоёр эгнээний хөдөлгөөнийг нээх боломж байна. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд өөрсдөө санхүүжилт, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажлаа урьдчилан харж төлөвлөж, зөв зохион байгуулах хэрэгтэй байгааг хэлж санууллаа" гэв.

Өмнө нь тэрбээр аравдугаар сард хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал, хоёр эгнээг нээж, шороон замаар явахгүй байх боломжийг бүрдүүлнэ хэмээн мэдээлж байсан юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх албаны академид Онцгой байдлын албанаас найман сонсогч суралцаж төгслөө

ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх албаны академид Онцгой байдлын албанаас найман сонсогч суралцаж төгслөө.Москва хотын Улаан талбайд Иргэний хамгаалалтын академи, Г

АГААРЫН ТЭЭВРИЙН САЙН бас МУУ МЭДЭЭ

Иргэний агаарын тээвэртэй холбоотой сайн бас муу мэдээ байна. Сайн нь Монголын иргэний агаарын тээврийн онгоцуудыг ОХУ-ын дээгүүр нисэхийг зөвшөөрөхөөр Британы даатгалын компаниуд шийдсэн байна. О

“Даншиг наадам-Хүрээ цам” аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болжээ

Хүй долоон худагт 8 дугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээллээ.Тус хура