loader
Шашны байгууллагууд хамтдаа НҮБ-ын Олон Улсын Энх Тайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн байна

Шашны байгууллагууд хамтдаа НҮБ-ын Олон Улсын Энх Тайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн байна

НҮБ-ын Олон Улсын Энх тайвны өдрийг жил бүрийн 9 сарын 21-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Төв талбайн урд цэцэрлэгт орших Энх тайвны Хонхон дээр энэ жил 12 цагт зохион байгуулагдсан уг арга хэмжээнд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Хатагтай Илейн Конкиевич үг хэлж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн Дарга Антонио Гутерресын Энх тайвны Илгээлтийг уншиж танилцуулсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, Шашны Бодлогын Зөвлөх Др.Д.Бум-Очир мөн оролцож энхтайван, нийгмийн сайн сайхны төлөө хуран цугласан олонд баяр хүргэж үг хэлсэн юм. Түүнчлэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагын төлөөллүүд тус тусын номлол, мөргөл, залбирлаа үйлдэж эв нэгдлийг хамтдаа бататгалаа.

Албан ёсны арга хэмжээний дараа шашны байгууллагын төлөөллүүд хамтран хот тохижилт үйлчилгээний заавраар төв талбайн усан оргилуур болон түүний ойр орчмыг угааж цэвэрлэх САЙН ДУРЫН ҮЙЛЧЛЭЛ хийсэн юм.

Ийнхүү та бидний нийтлэг гэр орон болсон эх дэлхийгээ илүү сайн, илүү амар амгалан болгохын нэг чухал зорилго болох "Арьс өнгө, нас хүйс, шашин шүтлэг, гарал угсаа ​​ялгаварлан гадуурхах үзлийг таслан зогсоож. Энх тайвныг цогцлооё" уриа бүхий НҮБ-ын Олон улсын Энх тайвны өдрийг шашны байгууллагын төлөөллүүд, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Ерөнхийлөгчийн ажлын алба, Соён Гэгээрүүлэх телевиз болон сэтгүүлч нар хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Яармагийн замын засвар эхэлж ачаалал ихэсжээ

Нийслэлийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн дагуу зам засварын ажил эхэлсэнтэй холбоотой зарим байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлаад байн

Орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдийн халаалтыг холбов

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа.

ХӨВСГӨЛ НУУРЫГ ЦЭВЭРЛЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАНА

БОАЖЯ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран өнгөрсөн долдугаар сараас Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох судалгааны ажлыг эхлүүлсэн.Тус судалгаанд нэн шаардлагатай баг