loader
ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл, цай авах шаардлагагүй боллоо

ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл, цай авах шаардлагагүй боллоо

ЭХЭМҮТ-д амаржсан ээжийн ар гэрийнхэн шөл цай гэрээсээ зөөх, халуун шөл уулгах гэж эмнэлгийн гадаа, машиныхаа тээшинд шөл хийх шаардлагагүй болжээ.  

Зориулалтын бус орчинд хоол хийх нь эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог байна. Иймд ЭХЭМҮТ-өөс шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ. 


 
Шөл нь сонголтгүй бөгөөд цай нь сүүтэй болон сүүгүй гэсэн хоёр сонголттой аж. Дөнгөж төрсөн ээжид захиалгын дагуу эмнэлгийн гал тогооноос шинэ махны шөл шууд хүргэж  эхэлсэн байна. Захиалгыг 07:30-19:30 цагийн хооронд хүлээн авч, захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн тасагт нь хүргэж өгдөг юм байна. 




  

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гашуунсухайт боомтоор өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 500 давжээ

Гашуунсухайт боомтоор өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 500 давжээ.Тодруулбал, Гашуунсухайт хилийн боомтоор 523 нүүрс тээврийн хэрэгслээр 66,944 тонн, Шивээхүрэн боомтоор 98 тээврийн хэрэгслээ

Өнөөдрөөс эхлэн 60 шинэ автобус үйлчилгээнд явж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн 60 шинэ автобус үйлчилгээнд явж эхэллээ. Мөн нийтийн тээврийн автобусны жолооч нар шинэ загварын ажлын хувцастай

Их дээд сургуулиудын төлбөрийн мэдээлэл

Энэ жилийн хувьд 88 Их дээд сургуулиудын хэмжээнд 18 мянга гаруй оюутан шинээр элсэж суралцана хэмээн салбар яамнаас мэдээлэв.Үүнтэй холбогдуулан 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн их сургуули