loader
9 сарын 26-нд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа дуусна

9 сарын 26-нд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа дуусна

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үйл ажиллагаа 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох 10 харилцааг зохицуулах 8 журмын төсөл боловсруулах, хууль сурталчлах зорилгоор 13 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр үйл ажиллагаа эрхэлж байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан 20 гаруй байгууллагын дунд зохион байгуулж, эдгээр байгууллагуудад 2022.02.16, 2022.3.09, 2022.8.12-ны өдрүүдэд тус тус албан бичиг хүргүүлж хуулиар олгогдсон шилжилтийн үеийн зохицуулалтын дуусгавар болох хугацаанд бүртгэл хийлгэх, заасан хугацаанд бүртгэл хийлгээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах нөхцөл байдал үүсэж болзошгүй талаар удаа дараа сануулсан.

Түүнчлэн “NFT marketplace”-үүд харилцагч нарт төгрөгийн болон койны хослолтой арилжааны үйлчилгээ, хэтэвчдээ төгрөг байршуулах, буцаан шилжүүлэх үйлчилгээ, “NFT”-г нийтэд санал болгох, худалдах үйлчилгээ зэрэг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1-д заасан үйлчилгээг эрхэлж байгаа тул СЗХ-ноос 2022.5.24-ний өдөр нийт 8 байгууллагад өнгөрсөн хугацаанд албан бичиг хүргүүлж, зохих бүртгэл хийлгэх шаардлагатайг анхааруулсан.

Энэ хугацаанд СЗХ-нд нэр бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”-д заасан шаардлагын дагуу шалгахад дараах нийтлэг алдаа, дутагдлууд илэрч байна. Үүнд үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын ISO/MNS/IEC 27001 стандартыг нэвтрүүлээгүй, нэвтрүүлсэн боловч эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулж сертификат аваагүй, хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны орлогоос бүрдсэн эсэх болон гарал үүслийг бүрэн тодорхойлоогүй, эрх бүхий албан тушаалтныг тохиромжтой этгээдийн шалгуур хангасныг нотлох баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлээгүй, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах автомат хяналтын системийг нэвтрүүлээгүй гэх мэтчилэн тусгайлсан шаардлагуудын бүрдлийг хангахгүй байна.

Иймд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа энэ сарын 26-ны өдөр дуусгавар болж, хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан үйлчилгээ үзүүлэгчид хуульд заасан шаардлагын дагуу холбогдох бүртгэлээ хийлгэх шаардлагатайг анхаарна уу.


САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 8.9-13.7 хувиар нэмэгджээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 773.8 (8.9 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусла

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг прокурорт буцаав

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн шүүх хурал гурван өдөр маш нууцын зэрэглэлтэй үргэлжилж, өнөөдөр шийдвэрээ гаргалаа.

Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Дундын тээврийг зогсоохгүй байхаар хоёр тал ярилцаж байна

БНХАУ-ын Эрээн хотод 2022 оны долдугаар сарын 30-ны өдөр коронавирусийн халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ. Долдугаар сарын 31-ний өдөр бүх нийтийн шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариунаас ш