loader
ШӨХТГ таван иргэний 4.7 сая төгрөгийн мөнгөн хохирол барагдуулав

ШӨХТГ таван иргэний 4.7 сая төгрөгийн мөнгөн хохирол барагдуулав

ШӨХТГ-ын дэргэдэх “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн долоо хоногт 192 иргэн хандсанаас 115 утсанд 146, автомат хариулагчид 31, и-баримт аппликейшнд 6, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 13 гомдол мэдээлэл иржээ. Үүний дагуу 123 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, дөрвөн иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 45 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 11 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдсэн, 10 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үүнээс таван иргэний 4,684,599 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулж,  мөн таван иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар  ирүүлсэн гомдлыг шийдвэрлэжээ.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 83, харилцаа холбоо 15, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 2, цахилгаан 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 5, банк, санхүү, даатгал 19, барилга 4, боловсрол 10, контор 10, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 6,  НӨАТ 1, өрсөлдөөн 2 , СӨХ 6, бусад асуудлаар 15 иргэн хандсан байна.

"Хэрэглэгчийн мэдээллийн төв"-д өнгөрсөн долоо хоногт 139 иргэн хандсанаас 10 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ. Хэрэглэгчид гомдол саналаа:

  • Хэрэглэгчийн мэдээллийн төвийн утас: 115
  • ЗГ-ын Иргэд олон нийттэй харилцах төвийн утас: 11-11
  • Цахим хаяг : afccp.gov.mn
  • Цахим шуудан: bichigkhereg@afccp.gov.mn
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар twitter.com/afccpmn “e-barimt.mn” хавсралт болон цахим хаягаар бүлгэм гэсэн сувгаар ирүүлэх боломжтой.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шадар сайд С.Амарсайхан: Өнгөрсөн жил барилсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төсөлд үзүүрлэсэн бөхөд цол олгодог болох өөрчлөлтийг тусгажээ. Тодруулбал, тав

Улаанбаатарт 12-14 хэм дулаан, бороо орохгүй

2022 оны наймдугаар сарын 24-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаанд оролцох иргэн, ААН-ээс төлбөр авахгүй

НЗДТГ-аас жил болгон "Намрын ногоон өдрүүд" болон хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулдаг.Энэ жил эдгээр худалдаа, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн захирагчийн