loader
О.Хангай аваргын цолны мялаалга ирэх Мягмар гаригт болно

О.Хангай аваргын цолны мялаалга ирэх Мягмар гаригт болно

Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул О.Хангай арав даван түрүүлсэн билээ. Тэрбээр аварга цолныхоо талархал хүндэтгэлийн наадмыг допингийн шинжилгээний хариу гарсаны дараа ард түмэнтэйгээ тэмдэглэнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл түүний цолны мялаалгын тов гарчээ.

Тодруулбал, есдүгээр сарын 13-нд Ховд аймгийн төвд улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадам болох аж.

Эргэн сануулахад О.Хангай аварга Ш.Ванчинхүү арслангаас хойш Ховд нутгаас 82 жилийн дараа дахин төрийн наадамд түрүүлсэн. Сонирхолтой нь, Ш.Ванчинхүү арслан мөн Буянт сумын харьяат билээ. Өдгөө 31 настай О.Хангайг сумын заан, аймгийн арслан байхаас нь л эхэлж, бөх сонирхогчид, нутгийн зон олон нь том цолонд хүрнэ гэж итгэж найдаж, хүлээж байв. Тэгвэл энэхүү урт удаан хүлээлт түүхт ойн наадмаар эцэс болж, О.Хангай нэг ч уналгүй арав даван түрүүлж, улсын аварга хэмээх цолыг хүртсэн 47 дахь, Ардын хувьсгалаас хойш төрсөн 25 дахь бөх билээ.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Панамд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол батлагдав

Панамд Европоос ирсэн жуулчидтай харьцсан иргэнээс сармагчны цэцэг өвчин илэрч, уг халдварын анхны тохиолдол батлагдсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мягмар гарагт мэдэгдэв.Панамын Эрүүл мэндийн с

МОНГОЛ, ЛАТВИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Хятадын 50 настай онгоцны үйлчлэгч

Хятадын 50 настай онгоцны үйлчлэгч олон хүмүүст итгэл найдвар өгч байгаа тухай олон нийтийн сүлжээнд магтаж байна. Дэлхий даяар онгоцны үйлчлэгч бол залуу насны ажил гэсэн ойлголт түгээмэл байдаг. Ха