loader
МҮОХ-ны газрыг орон сууцны зориулалттай ашигласан гэв

МҮОХ-ны газрыг орон сууцны зориулалттай ашигласан гэв

МҮОХ-ны дэргэдэх газрыг "Олимп сургалтын төв" нэртэй ТББ худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалттай ашиглаж байгаа тул МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдана гэж МҮОХ-оос мэдээллээ.

МҮОХ-ны мэдэгдэл:

МҮОХ-оос олимп, дэлхийн аварга, Азийн наадмуудад оролцох Монгол баг тамирчид тогтмол бэлтгэл хийх, тэмцээн уралдаан зохион байгуулах олон улсын стандарт хангасан спортын танхим дутмаг байгааг харгалзан үзэж, спортын холбоодтой хамтран МҮОХ-ны дэргэдэх талбайд "Олимпик Арена" спортын цогцолборыг барих төслийн санаачилга гаргасан.

МҮОХ-ны дэргэдэх газрыг тус хорооны гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр 2012 онд Монголын Бейсболын үндэсний холбоонд 11678м2, Монголын Рагбийн холбоонд 9467м2, Олимп сургалтын төвд 4195м2 спортын танхим, талбай барих зориулалтаар олгосон байдаг. Гэвч өнгөрсөн 10 жилийн хугацаанд тухайн талбай дээр спортын талбай, барилга байгууламж баригдаагүй байна.

Иймд МҮОХ-ноос санаачилга гарган дээрх холбоод ТББ-тай хамтран хөрөнгө оруулж, "Олимпик Арена" спорт цогцолборын төслийг хэрэгжүүлэх, Спорт-Олимпизмын төлөө хамтран ажиллах саналаа 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн. Өнөөдөр буюу 8 дугаар сарын 19-ний байдлаар Монголын Бейсболын үндэсний холбоо, Монголын Рагбийн холбоо, Олимп сургалтын төвөөс ямар нэгэн хариу, мэдээлэл ирүүлээгүй байна.

Энэ хугацаанд МҮОХ-ноос Нийслэлийн засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт хандан тодруулга мэдээлэл авахад дээрх 3 байгууллагад олгогдон спортын цогцолбор барилга зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан байсан газар "Олимп сургалтын төв" ТББ-д шилжин Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалттай болсон байна.

МҮОХ-ноос спортын холбоодод спортын зориулалтаар олгосон газрууд ийнхүү нэг байгууллагын нэр дээр худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай болсон, газар шилжүүлэн авсан спорт холбоод, ТББ-уудаас МҮОХ-той хамтран ажиллах эсэх талаар ямар нэгэн хариу ирүүлээгүй тул ирэх долоо хоногт энэ асуудлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулахаар боллоо.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БНХАУ-ын тал хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудалд нааштай хандаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийсэн. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын даргатай 2 талт уулзалт хийсэн юм.

Усан спортын 10 АЧ ХОЛБОГДОЛ

Эх сурвалж: GOGO.MN Усан спорт хүний бие махбодид гайхамшигтай эерэг үр нөлөөг үзүүлдэг. Гайхамшигтай хэмээн тодотгосны учир энэ нь агаар мандал биш ус хэмээх өөр ертөнцтэй холбоотой учир түүнийгээ да

2022 оны эцсийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл ₮22.2 их наяд болж, 6.5 хувиар өсжээ

2022 оны эцсийн байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 22.2 их наяд төгрөг болж 11 дүгээр сарынхтай харьцуулахад 1.9 хувиар буурсан бол 2021 оны эцэстэй харьцуулахад 6.5 хувиар өссөн гэж Үндэсний статис